Таны iPhone таны Төрийн банкны карт

State Bank Apple Pay

Аюулгүй байдлын баталгаа

Apple Pay таны Apple төхөөрөмж дээрх хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах стандарт горимоор ажилладаг.

Хялбар, шуурхай төлбөр

Apple Pay ашиглан та өөрийн iPhone эсвэл Apple Watch-с Төрийн банкны картаараа хялбар, шуурхай төлбөр хийнэ.

Нууцлал

Apple Pay таны гүйлгээний мэдээллийг илүү найдвартай хамгаалж, Apple төхөөрөмжүүд дээрх Face ID болон Touch ID ашиглан зөвхөн таны зөвшөөрлөөр төлбөрийг хийнэ.

Double-click. Face ID. Tap.

Та iPhone дээрх хажуугийн товчийг 2 удаа товшиж, Face ID, Touch ID эсвэл нууц кодоор баталгаажуулж, утсаа төхөөрөмжийн ойролцоо барин гүйлгээгээ хялбар хийгээрэй.

Төрийн банкны картаа холбоход хялбар

Та Statebank app-р нэвтрэн картаа холбоорой. Мөн iPhone, Apple Watch, эсвэл Apple Vision Pro дээр Apple Wallet app-аа нээж холбох боломжтой. iPad эсвэл Mac дээр холбох бол Wallet > Apple Pay > System Preferences-ээс сонгон картаа банкны картаа нэмээрэй.

Хаана ашиглах вэ?

Apple Pay лого бүхий тэмдэглэгээ байршуулсан худалдаа, үйлчилгээний байгууллагуудад iPhone эсвэл Apple Watch ашиглан төлбөр төлөх боломжтой. Онлайн худалдааны сайт, аппликейшн дээр Apple Pay-р төлбөр хүлээн авч байна.

Apple Pay-д холбох боломжтой Төрийн банкны картууд

Төрийн банкны дараах картуудыг холбох боломжтой.

Дэлгэрэнгүй

Түгээмэл асуулт, хариулт

Apple Pay гэж юу вэ?

Apple Pay нь Төрийн банкны картаа дэмжигдэх Apple төхөөрөмж дээрээ холбон, төлбөрөө аюулгүй, хурдан хийх үйлчилгээ юм.

Apple Pay-г ашиглахад аюулгүй юу?

Тийм. Apple Pay нь Face ID, Touch ID болон нууц кодоор баталгаажуулдаг бөгөөд таны картын бодит дугаар худалдааны байгууллагад дамжихгүй.

iPhone ашиглан Apple Pay-д карт хэрхэн нэмэх вэ?

Statebank app эсвэл Wallet app-аа нээгээд Төрийн банкны картаа сонгон, баталгаажуулах алхмуудыг дагаж Apple Pay-д нэмнэ.

Apple Pay-г ямар төхөөрөмжүүд дээр ашиглаж болох вэ?

Apple Pay-г дэмжигдэх iPhone, Apple Watch, iPad болон Mac төхөөрөмжүүд дээр ашиглах боломжтой.

Хэрэв миний iPhone хаясан/хулгайлагдсан бол яах вэ?

Find My үйлчилгээгээр картаа түр зогсоох эсвэл устгах боломжтой. Мөн Төрийн банканд хандан картаа хамгаалуулах боломжтой.

State Bank

©2026 | Төрийн банк. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.