ТОС-ын 8 зарчим

Байгаль орчноо хамгаалах

Бид хөрс, ус, агаар, биологийн олон янз байдал, байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй шавхагдаж буй нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг бага байхаар тогтвортой ашиглах хандлагыг дэмжин ажиллана.

Хүний эрх, нийгмийг хамгаалах

Бид хүний эрхийг хүндэтгэж, хөдөлмөрийн стандартыг мөрдөнө. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, тэдгээрийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

Соёлын өвийг хамгаалах

Бид Монгол Улсын түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх соёлын онцгой өв болох ёс заншил, хэл, бусад өв, түүнчлэн соёл, түүх, археологи, палентологийн түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалан ажиллана.

Ногоон эдийн засаг”–ийн өсөлтийг дэмжих

Бид Монгол Улсын ногоон, цэвэр эдийн засагт хувь нэмэр оруулах төсөл болон бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана.

Санхүүгийн хүртээмжийг дэмжих

Бид санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, санхүүгийн боловсрол олгох, харилцагч хамгаалагдах баталгааг бий болгох замаар Монгол Улсад санхүүгийн өргөн хүрээтэй тогтолцоог бий болгохыг дэмжин ажиллана.

Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих

Бид хориглосон жагсаалтанд багтсан үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, бид ёс суртахуунгүй, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг үл тэвчих бодлого явуулж, ёс зүйтэй байх, компанийн засаглалтай холбоотой сайн туршлагуудыг дэмжих бодлого баримтлан ажиллана.

Ил тод байдал, хариуцлагыг дэмжих

Бид ил тод байдал, хариуцлагыг дэмжин, банкны тогтвортой санхүүжилтийн үүрэг хариуцлагын хүрээнд тайлагнах явдлыг дэмжин ажиллана.

Манлайлан үлгэрлэх

Бид харилцагчиддаа тавьж буй шаардлагыг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж, салбарын хувьд Монгол Улсыг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд эерэг хөгжилд чиглүүлэн ажиллана.