Зээлдэгчид тавигдах шаардлага
- Орон сууц барьцаалсан тохиолдолд
- Барьцаалж буй орон сууц нь зээл хүсэгчийн гэр бүлийн гишүүний өмчлөлийнх байх
- Хамтран өмчлөгчид нь зээлийн барьцаанд тавихыг албан ёсоор бичгээр зөвшөөрсөн байх, нотариатаар баталгаажуулсан байх
- Амины сууц/хашаа байшин барьцаалсан тохиолдолд
- Барьцаалж буй амины сууц/хашаа байшин/ нь зээл хүсэгчийн гэр бүлийн гишүүний өмчлөлийнх байх,
- Хамтран өмчлөгчтэй бол хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг авч, нотариатаар баталгаажуулсан байх,
- Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх,
- Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулсан өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Газрын кадастрын зурагтай байх,
- Амины сууц болон хашаа байшин байрлах газрын байршил хаяг нь тодорхой, байр зүйн хувьд хэт өндөрлөг, намгархаг, гуу жалганд ойр, үер усны ам, далантай газарт байрлаагүй байх,
- Барьцаа хөрөнгөд тавигдах шаардлага
- Зээлийн барьцаанд тавигдаагүй байх,
- Төвлөрсөн цахилгааны шугам сүлжээнд холбогдсон байх,
- Амины орон сууц барьцаалсан тохиолдолд төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдсон байх,
- Барьцаанд тавих ҮХХ-ийн зах зээлийн үнэлгээний 50-70%-иас хэтрэхгүй байх.