Мэдээ мэдээлэл

Параглайдингийн Монголын анхны медалийг Төрийн банкны тамирчин авлаа

Төрийн банкны ажилтан Х.Ариунбат 2005 оноос эхлэн параглайдингийн спортоор тасралтгүй хичээллэж, 2007 онд Улсын аварга шалгаруулах Параглайдингийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол 2014 оны Усын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНКНЫ 15-Р ХОРООЛОЛ ТООЦООНЫ ТӨВИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол орон даяар нийт 500 гаруй салбар, нэгжтэй Төрийн банкны хамт олон харилцагчиддаа улам ойртож, ажиллахаар энэ онд хэд хэдэн тооцооны төвүүдийг шинээр нээж, мөн хуучин тооцооны төвүүдийг тав тухтай шинэ байранд оруулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 15-р тооцооны төвийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК ЭЛЧ ТАМИРЧНАА УГТАН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ

Румын улсын Яси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-нд Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, тус тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид өрсөлдсөнөөс Монголын шатарчдаас Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн аваргын хос алтан медальтан болсон билээ.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНКНЫ ЭЛЧ ТАМИРЧИН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын Яси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид, 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдөхөд Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа түрүүлсэн бол Узбекстан, Турк, Румын, Молдавын багууд удаах байрт оржээ.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙГ МАНЛАЙЛЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ийг шалгаруулан өргөмжлөх ёслолын арга хэмжээ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт боллоо.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК “ЯГ ТҮҮН ШИГ” ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН УРАМШУУЛАЛТ АЯН ЗАРЛАЛАА

Монголын Улсын өнцөг булан бүрт салбартай Төрийн банкнаас хүүхдийн баярыг тохиолдуулан “Яг түүн шиг” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аяныг 2017.04.25-ны өдрөөс 2017.05.30-ны хооронд зарлалаа.

Дэлгэрэнгүй
Төрийн банк "Яг түүн шиг" хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянаа зарлаж байна

Төрийн банк бяцхан харилцагч нартаа зориулан 2017 оны 4-р сарын 25-наас 5 дугаар сарын 30 хүртэл Хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аян зарлаж байна.

Дэлгэрэнгүй
Төрийн банк Бүтээн байгуулалтын банкны хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

Төрийн банк нь БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбартай корреспондент банкны харилцаатай хамтран ажилладаг билээ. БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбарын удирдлагууд энэ сарын 17-20-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК ТӨЛБӨРИЙН КАРТАА ШУУДАНГААР ХҮРГЭЖ ҮЙЛЧИЛНЭ

Төрийн банкнаас хамгийн сайн үйлчилгээтэй банк байх зорилтынхоо хүрээнд “Монгол Шуудан” ХК-тай хамтран харилцагчдынхаа захиалсан төлбөрийн картыг баталгаат шуудангаар хүргэж өгөх үйлчилгээг хэрэгжүүлэхээр өнөөдөр Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК