ТӨРИЙН БАНКНЫ 15-Р ХОРООЛОЛ ТООЦООНЫ ТӨВИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2017-05-10


Монгол орон даяар нийт 500 гаруй салбар, нэгжтэй  Төрийн банкны хамт олон харилцагчиддаа улам ойртож, ажиллахаар энэ онд хэд хэдэн тооцооны төвүүдийг  шинээр нээж, мөн  хуучин тооцооны төвүүдийг  тав тухтай шинэ байранд оруулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 15-р хороолол тооцооны төвийн шинэ байрны  нээлт өнөөдөр боллоо.                                               

Тус тооцооны төвийн хувьд өмнө нь Баянзүрх  дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан бол харилцагчиддаа илүү тав тухтай орчинд үйлчлэхээр ийнхүү шинэ байрандаа нүүж оржээ. 15-р хороолол тооцооны төв нь 5000 гаруй байнгын харилцагчтай. БЗД-ийн хамгийн том нутаг дэвсгэртэй, хүн ам олонтой тавдугаар хороонд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь харилцагчаа хүндэтгэж, үйл ажиллагаагаа улам ойртуулсан явдал болсныг тус тооцооны төвийн захирал Д.Уянга онцоллоо.
Шинэ байрны нээлтийн үеэр Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн “Төрийн банк нь 2016 онд Монгол улсын ТОП 100 аж ахуй нэгжийн шалгаруулалтаас эхний 10-т, системийнхээ хэмжээнд дөрөвдүгээрт жагссан  томоохон банкны нэг болсноо дуулгалаа.
 
Мөн нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан  Монгол улсын  Засгийн газраас баримталж байгаа бодлого, зорилтыг иргэд харилцагчиддаа хүргэн ажиллах гүүр нь байсаар ирсэн. Энэ хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй оюутан залуусын сурах бололцоог нэмэгдүүлэх, сургалтын төлбөрийн дарамтгүй болгох зорилготой “Оюутны хөгжлийн зээл”, ахмад настны нийгмийн халамжид чиглэсэн “Тэтгэврийн хөнгөлөлттэй зээл”, Иргэдийг орон сууцжуулах “Ипотекийн найман хувийн зээл”-ийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгийг онцоллоо. 
 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК