Төрийн банк Бүтээн байгуулалтын банкны хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

2017-04-20


Төрийн банк нь БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбартай корреспондент банкны харилцаатай хамтран ажилладаг билээ. БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбарын удирдлагууд энэ сарын 17-20-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Төрийн банкнаас хоёр банкны хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон талт хөгжлийн боломжуудыг хамтран тодорхойлох, корреспондент харилцааг шинэ шатанд гаргах бизнес уулзалтыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нар болон БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбарын ерөнхийлөгч Жанг Чин, Өвөрмонголын салбарын Олон улсын бизнесийн газрын захирал Ванг Шиао Тиан, Эрээн хотын салбарын захирал Дү Жиан Тинг зэрэг бусад албаны хүмүүс оролцлоо.

Бизнес уулзалтаар хоёр банкны удирдлагууд төгрөгийн төлбөр тооцоо, төгрөг юаниар арилжаа хийх,  хамтарсан зээл гаргах, худалдааны санхүүжилтийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн ба “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн хүрээнд хамтрах боломжуудын талаар санал солилцжээ.

Уулзалтын дараа цаашдын хамтын ажиллагааг баталгаажуулж Төрийн банк болон Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбар хоорондын “Хамтран ажиллах санамж бичиг”-т Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбарын Ерөнхийлөгч Жан Чин нар гарын үсэг зурлаа.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК