Тавигдах шаардлага

Зээл хүсэгчид тавигдах шаардлага

  • Төрийн банктай Оюутны хөгжлийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутан байх;
  • Үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь цалин, бизнесийн орлоготой эрхзүйн чадамжтай, санхүүгийн чадвартай иргэн байх;
  • Бакалаврын үндсэн ангид суралцдаг эсвэл суралцахаар элссэн;
  • Боловсролын зээлийн сангийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх;
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Хамтран зээлдэгч нь Төрийн банкны тэтгэврийн зээл болон цалингийн зээл авах шаардлага хангасан иргэн, эсхүл сүүлийн 6 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай, бизнесийн орлого нь сүүлийн 1 сар Төрийн банкаар дамжсан бизнес эрхлэгч иргэн байх, тэтгэвэрийн насанд хүрээгүй байх;
  • Шинээр элсэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны сурлагын голч дүн 2.3, бусад оюутны хувьд  сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх;
  • Бусад шаардлага;
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК