Хүнсний болон Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл

  • Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулж,бүртгэгдсэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд байх /Улсын бүртгэлийн гэрчилгээ/,
  • Хөрөнгө оруулалтын зээлийн төрлөөс хамаарч нэмэлт банкны шаардлагыг хангасан байх,
  • Үйлдвэрийн барилга, байгууламж барих, өргөтгөх зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь үйлдвэрийн барилга, байгууламжийг төлөвлөх норм дүрэмд нийцэхүйц өөрийн эзэмшлийн өмчлөх, эзэмших эрхтэй газартай байх, зураг төсөл, төсөвтэй байх (газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ, зураг төсөв),
  • Хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр байгуулах зорилгоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн эрхлэх өөрийн ажлын байртай байх (үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ),
  • Худалдан авах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь худалдах, худалдан авах гэрээ, эсхүл нэхэмжлэх, гадаадаас орж ирсэн, шинэ тоног төхөөрөмжийн хувьд гаалийн баримт бичиг, тоног төхөөрөмжийн техникийн паспорт, үйлдвэрлэлийн гэрчилгээний хуулбартай, эд хөрөнгийн даатгалд даатгуулсан байх,
  • Зээл олгох хугацаанд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлөх өр төлбөргүй байх,
  • Зээл хүсэгч нь шаардлага хангаж байгаа эсхийг ХХААХҮЯ-аас банканд ирүүлсэн жагсаалтаар тодорхойлно, 
  • Газар тариалан эрхлэгч нь тариалалт хийх өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай байх түрээсийн талбайд тариалалт хийх тохиолдолд түрээсийн гэрээтэй байх, PLANT.MOFA.GOV.MN цахим системд бүртгүүлж баталгаажуулсан байх,
  • Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх,
  • Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлогын 70%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай байх, 
  • Тухайн эрхэлж буй бизнесийнхээ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх,
  • Зээлээр аливаа гуравдагч этгээдэд төлөх өр төлбөрийг санхүүжүүлэх, журамд заагаагүй зардлыг санхүүжүүлэхийг хориглоно. 
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК