Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай

“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.2.3 заалт:

 Төрийн банкны 495 нэгжээс 86 хувьд нь газар дээрх эрсдэлд суурилсан дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлж, шалган туслах, заавар зөвлөгөө зөвлөмжөөр ханган ажиллаж байна. Мөн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааны хяналтыг сайжруулах, зөрчлийг бууруулах, эрсдэлээс урдчилан сэргийлэх зорилгоор тодорхой давтамжтайгаар алсын зайны хяналтыг хэрэгжүүлж сар бүр тайлагнан ажиллаж байна. Алсын зайнаас хяналтыг хэрэгжүүлснээр илэрсэн зөрчил дутагдлыг цаг алдалгүй тухай бүр засч залруулах боломжийг нэгжүүдэд бий болгож байгаагаараа давуу талтай.

 

“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.2.8 заалт: 

 Дотоод хяналт, шалгалтын асуудал хариуцсан газар нь Банкны ажилтан, иргэн, хуулийн этгээдээс банкны дотоод үйл ажиллагаатай холбогдуулан ирүүлсэн нийт 207 өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн хариу хүргүүлэн ажиллаж байна.

 

            2022 оны эхний хагас жилийн байдлаар Харилцагчийн мэдээллийн төв /1800-1881/-д харилцагчдаас ирүүлсэн нийт 4,114 өргөдөлгомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК