Худалдааны зээлийн шугамын багц бүтээгдэхүүн үйлчилгээ

“Худалдааны зээлийн шугамын багц бүтээгдэхүүн үйлчилгээ: Гадаад болон дотоод худалдаа эрхэлдэг, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хэрэгцээ тогтмол гардаг, Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд /цаашид “Зээлдэгч” гэх/-д банкнаас дараах 2 төрлийн лимитийн хүрээнд доор дурдсан үйлчилгээг багцлан үзүүлэх зээлийн эрх юм. Үүнд:

1. Зээлийн лимит:

-             Бизнесийн зээлийн шугам;

2. Аккредитив, баталгааны лимит:

-             Эх үүсвэргүй дотоод баталгаа;

-             Эх үүсвэргүй гадаад баталгаа;

-             Эх үүсвэргүй импортын аккредитивыг хамруулна.

 

Тавигдах шаардлага:

-Сүүлийн 24 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай,

-Хүчин төгөлдөр худалдааны гэрээ, дилер, дистрибьюторын гэрээ, хэлцэл эсвэл бараа нийлүүлэх гэрээ, хэлцлийг хамгийн багадаа нэг худалдааны түнштэй байгуулсан байх,

-Бизнес нь тогтмол татан авалт, нийлүүлэлт хийдэг байх,

-Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлогын 40%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай,

-Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан,

-Сүүлийн 2 жилийн санхүүгийн  тайлан,

-Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн  эсхүл гуравдагч этгээдийн  барьцааны зүйлийг тавих, батлан даалт, банкны баталгаатай,

-Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК