Хүүхдийн мөнгөний харилцах

Хүүхдийн  мөнгийг олгох  зориулалтай,  хүүхдийн  хууль  ёсны төлөөлөгч эсвэл цахим үнэмлэхтэй 16-18 насны  иргэний хүсэлтээр 0-18  насны иргэний нэр дээр  нээх харилцах данс. Харилцах дансны гэрээ байгуулахгүй ба дараах нөхцөлтэй байна. Үүнд: Хүүхдийн мөнгөнөөс бусад төрлийн орлогын гүйлгээ хийхгүй. Хүүхдийн мөнгийг бэлнээр болон бэлэн бусаар /банк дотор/ олгоход хураамжгүй. Захиалгат шилжүүлэгт холбохгүй.Дансны бүтээгдэхүүнийг солихгүй. Дансыг хугацаатай хадгаламжийн хүү орох дансаар бүртгэхгүй. Карт олгохгүй. Харилцагчийн хүсэлтээр хүүхдийн мөнгийг нь түүний аль нэг  картын  данс  руу  холболт  хийх  боломжтой. Дансыг  мессеж  мэдээ  үйлчилгээнд  бүртгэж  болно. “Хүүхдийн мөнгө авах өргөдлийн маягт” өгсөн бөгөөд өргөдөлд данснаас зарлага гаргах баталгаат гарын үсэг бүхий  этгээдийг  “Бүтээгдэхүүн  үйлчилгээний журам”-ын  дагуу  мэдээллийг  бүрэн  авч  дансанд хамтран эзэмшигчээр бүртгэж болно. Дансыг Хүүхдийн мөнгийг авах эрхтэй этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хаана.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК