2024-04-22
“ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр
“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 4 хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд тавигдах шаардлага:
“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-32.1.6 болон 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан шалгуурыг хангасан байх шаардлагатай.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:
Д/д |
Бүрдүүлэх материал |
Эх сурвалж |
1. |
Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт |
Нэр дэвшигч өөрийн гарын үсгээр баталгаажуулсан байх |
2. |
Төрийн албан хаагчийн анкет |
|
3. |
Хараат бус гишүүний ажил үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, саад байгаа эсэх тухай тодорхойлолт |
|
4. |
Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй тухай тодорхойлолт |
|
5. |
Нэр дэвшигчдэд тавигдсан шаардлагын талаар шаардлагатай лавлагааг холбогдох байгууллагаас авахыг зөвшөөрсөн нэр дэвшигчийн зөвшөөрөл |
|
6. |
Өөрийн болон нэгдмэл сонирхолтой этгээдийн хувьцаа эзэмшлийн тухай лавлагаа, нотлох баримт |
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс лавлагаа авах |
7. |
Боловсролын гэрчилгээ, диплом |
Нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлэх |
8. |
Компанийн зохистой засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар |
Хуулбар хувь |
9. |
Хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн тодорхойлолт |
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А-86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ын хавсралт 1, 2 |
10. |
Хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн мэдүүлэг |
|
11. |
Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх тодорхойлолт |
Монголбанкны тодорхойлолт /Сүүлийн 3 сарын дотор авсан байх/ |
12. |
“Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” тодорхойлолт |
Шүүхийн лавлагаа, Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт /Сүүлийн 3 сарын дотор авсан байх/ |
13. |
Мэргэжлээрээ болон банк, санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан ажлын туршлагатайг нотлох баримт, тодорхойлолт |
Ажиллаж байгаа болон ажиллаж байсан /сүүлийн 2-оос доошгүй байгууллага/ албан байгууллагын тодорхойлолт, эрх бүхий албан тушаалтнаар томилсон, чөлөөлсөн тухай шийдвэр, хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт |
14. |
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг |
ХАСУМ-ийг үнэн зөв бөглөсөн байх |
15. |
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт |
e-mongolia-аас авах |
16. |
Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх талаарх холбогдох бусад баримт бичиг. |
Нэр дэвшигч өөрөө шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг |
Хараат бус гишүүнд нэр дэвших этгээд нь гадаадын харьяалалтай иргэн бол дараах баримт бичгийг нэмэлтээр бүрдүүлнэ:
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах газар, хугацаа:
“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг хүртэл /SBM_Shareholder@statebank.mn/ цахим шуудангаар хүлээн авна.
Анхаарах зүйлс:
“ТӨРИЙН БАНК” ХК
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2024 Төрийн банк ХК