“ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

2024-03-20


“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

 

Компанийн оноосон нэр: “ТӨРИЙН БАНК” ХК

Хаяг: Монгол улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1  

Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандийн гудамж 39, Корпорэйт конвеншн центр, Эвэнт холл танхим

Хурал болох өдөр, цаг: 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цаг /Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ/

Хурал болох хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр

 

Хурлаар хэлэлцэх асуудал:     

Танилцуулах асуудал:

    1. “Төрийн банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
    2. “Төрийн банк” ХК-ийн ногдол ашиг хуваарилалтын тайлангийн танилцуулга;
    3. “Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд 2023 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга.

 

Хэлэлцэх асуудал:

    1. “Төрийн банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл.

 

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл;
  2. “Төрийн банк” ХК-ийн санхүүгийн жилийн тайлан;
  3. “Төрийн банк” ХК-ийн санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;
  4. Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.

 

Хувьцаа эзэмшигч Та 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /www.statebank.mn/ цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
  • “Төрийн банк” ХК-ийн төв байр Монгол улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1;

 

Хуралд танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 7/1  хаягт байрлах “Төрийн банк” ХК-ийн Төв байр, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсхүл цахим хэлбэрээр Төрийн банкны цахим хуудас /www.statebank.mn/-аар дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг байна.

Хурал зохион байгуулах комисс

Утас: 75071881

Цахим шуудан: SBM_Shareholder@statebank.mn

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК