ТӨРИЙН БАНК: “ХҮНД ЭЭЛТЭЙ ХАМТ ОЛОН” ТАЛАРХАЛ ГАРДАН АВЛАА

2024-03-20


“Монголын эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллага НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран Худалдаа үйлчилгээний салбарт ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллээс ангид орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх "Хүндээ ээлтэй хамт олон” төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж дууссан. 

Уг төсөлд “Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк” оролцож 16 ажилтнаа сургагч багшаар бэлтгэж, 1100 гаруй ажилтанд ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллээс ангид байх мэдлэгийг олгон биет ба биет бус орчинд шинжилгээ хийсэн байна. 

"Хүндээ ээлтэй хамт олон” төслийг дэмжин, манлайлан ажилласан Төрийн банканд төслийн хаалтын үеэр “Талархал” гардууллаа. Төрийн банкны ажилчид уг төсөлд хамрагдсанаар  ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллээс ангид орчин бүрэлдэж байгаа бөгөөд бусад байгууллагуудад туршлагаасаа хуваалцах боломжтой болж байгаа юм. 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК