Үнэлгээний хорооны хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах тухай

2023-12-04


          Төрийн банкнаас 2024 онд өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-т заасны дагуу хамтран ажиллах төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагыг урьж байна.

Хамтран ажиллах төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага материалаа бүрдүүлж, 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор  ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

- Төрийн худалдан авах ажиллагааны мэдээллийн санд бүртгэлтэй байх

- Хамтран ажиллах тухай харьяалагдах ТББ, мэргэжлийн холбооны  албан хүсэлт

- Цахим үнэмлэхийн хуулбар

- Харьяалагдах ТББ, мэргэжлийн холбооны танилцуулга

- Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ (А3 сертификат)-ний хуулбар 

- Үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан хугацааны цалин, урамшууллыг харьяалагдах ТББ, иргэний нийгмийн байгууллагын дансаар хүлээн авахыг зөвшөөрсөн албан бичиг 

Холбоо барих утас: 89003361

Цахим хаяг: procurement@statebank.mn

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК