MONGWBL ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ШАТНЫ ТАЙЛАН ХАМГААЛАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-10-09


Төрийн банк нь Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран MONGWBL буюу “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд банк, даатгалын мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэсэн ажлын байранд суурилсан сургалтыг амжилттай хэрэгжүүллээ.

Банк, даатгал мэргэжлийн ажлын байранд суурилсан сургалтын “Цалинтай оюутан” хөтөлбөрийн хоёр дахь үе шатанд Улаанбаатар хотын салбар, нэгжүүдэд 3 сарын хугацаатай ажиллаж, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дадлага ажлын тайлангаа хамгааллаа. 

Цаашид Их дээд сургуулиудтай бусад чиглэлээр хамтран ажиллаж, мэргэжлийн бусад чиглэлүүдээр банкны бүх газар, хэлтэс, нэгжүүдэд “Цалинтай оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой боллоо. 

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК