“Эрүүл иргэн” хадгаламжаа нээлгээд Солонгосын эмнэлэгүүдэд хөнгөлттэй үйлчлүүлээрэй

2023-08-25


“KOREA MEDICAL TOURISM FESTIVAL– 2023” эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль энэ сарын 25-27-нд Сүхбаатрын талбайд болж байна. Тус фестивальд БНСУ-ын 50 гаруй эмнэлгийн эмч нар ирж үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Тэгвэл  Төрийн банкнаас фестивалийн үеэр өөрийн шинэхэн бүтээгдэхүүн болох “Эрүүл иргэн” хадгаламжаа харилцагчдадаа сурталчлахаас гадна явуулын банкаараа дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 

Төрийн банк нь Солонгос улс дахь БНСУ-ын эрүүл  мэндийн оношилгооны төв Гуажу-Чоннам бүс, Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв, Медичек оношилгооны “Саранплас” эмнэлэгтэй дөрвөн талт хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн аж. Санамж бичгийн хүрээнд Төрийн банкны  “Эрүүл иргэн” хадгаламжтай Монгол Улсын иргэн БНСУ-ын Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төвөөр дамжуулан Солонгос улсад оношилгоо, эмчилгээнд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм.

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК