ЦАЛИНГИЙН КАРТАА ОЛОН УЛСЫН ВИЗА КАРТ БОЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2023-07-24


Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн Олон Улсын Виза брэндийн Цалингийн энгийн картыг зах зээлд шинээр нэвтрүүллээ.

Дотоодын төдийгүй Олон Улсын төлбөр тооцоонд ашиглагдах, EMV чиптэй, PayWave зайнаас унших технологи бүхий Виза картыг Төрийн банкаар цалингаа авдаг харилцагч бүр цалингийн харилцах дансандаа захиалах боломжтой. Тус картыг эхний жилийн хураамжгүйгээр захиалах эрхийг Төрийн банк энэ удаад харилцагчдадаа санал болгож байгаа юм. Харилцагч та өөрт ойрхон байрлах салбар нэгжид хандан захиалан аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу. 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК