Сэлэнгэ аймгийн нэгжүүдийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх

2023-07-20


Төрийн банк ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Сэлэнгэ аймгийн нэгжүүдийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

  1. Багц 1: Сэлэнгэ Хөтөл ТТ Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх.
  2. Багц 2: Баруун хараа ТТ Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх.
  3. Багц 3: Сэлэнгэ салбар, Сүхбаатар Вокзал ТТ Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 

  1. Багц 1: Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх /Сэлэнгэ Хөтөл ТТ/-10,800,000 төгрөг.
  2. Багц 2: Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх/Баруун хараа ТТ/-9,000,000 төгрөг.
  3. Багц 3: Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх/Сэлэнгэ салбар, Сүхбаатар Вокзал ТТ/-31,200,000 төгрөг.

Тендерийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг тухайн өдрийн 11 цаг 20 минутанд зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2 дугаар байр, 2 дугаар давхар, 202 тоот өрөө. Утас: 11-310103 /4155/

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК