MONGWBL: ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ГРЕК УЛСЫН ТЕСАЛОНИКИ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ББТГ-ЫН ЗАХИРАЛ Х.ЛХАГВАСҮРЭН ОРОЛЦЛОО

2023-06-29


Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн дагуу Монгол улсад хэрэгжиж буй “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх”/MONGWBL/ төслийн хүрээнд Грек улсын Тесалоники хотын Македоны их сургуульд 2023.06.12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ээлжит уулзалт, хэлэлцүүлэгт Төрийн банкны Бизнесийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал Х.Лхагвасүрэн оролцлоо.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр Македоны их сургуулийн зүгээс өөрийн Ажлын байранд суурилсан сургалт (АБСС)-ын хөтөлбөрийг сайжруулсан туршлагаа хуваалцаж, төслийн оролцогчид болох Румын, Франц улсын төлөөллүүд цаашдын хамтын ажиллагаа боломжийн талаар ярилцлаа.

Мөн банк даатгалын хөтөлбөрөөр оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, төслийн тогтвортой байдлыг хангах, түгээн дэлгэрүүлэх талаар Тесалоники хотын банкны салбарын төлөөлөл, их сургуулийн талуудын уулзалт боллоо. Уулзалтын үр дүнд АБСС-ын хөтөлбөрөөр оюутан солилцох ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцлоо.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК