ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭСТ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2014-10-20


Ажлын байрны зорилго:

Зах зээлийн эрсдэл болон үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хэмжих, хянах, тайлагнах болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар санал зөвлөмж гаргах, удирдлагын шийдвэр гаргах процесст шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах, эрсдэлийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шат дараалсан хяналт, зохистой удирдлагаар хангаж, мэргэжлийн талаас нь заавар зөвлөгөө өгөх, орлон ажиллах,

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 
  • Мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;  
  • Эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн; 
  • Еviews, Matlab, SPSS, программ хангамжуудын талаар үндсэн ойлголттой, ашигладаг;   
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, илтгэх, тайлагнах чадвартай;
  • Албан бичиг төлөвлөх, боловсруулах чадвартай;
  • Хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

Туслах  мэргэжлийн туршлага

  • Хувийн ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой;
  • Хамт олныг удирдан зохион байгуулах;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа идэвхи санаачилгатай;

 
Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2014 оны 10-р сарын 23 -ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.
 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК