ТӨРИЙН БАНК ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2023-05-24


“Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд Төрийн банк ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуультай “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Тус санамж бичгээр Төрийн банк нь ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн 3 болон 4-р курсийн оюутнуудаас сонгон шалгаруулж зургаан сарын хугацаанд “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-т хамруулж хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцов. Уг хөтөлбөр нь оюутнуудын онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэн хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан хувь хүний хөгжлийн ур чадварыг төлөвшүүлэх зорилготой юм. Мөн оюутнуудыг богино болон урт хугацаагаар дадлага хийх, шаардлагад нийцсэн оюутнуудыг ажлын байраар хангах зэрэг боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

 

 

 

ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИГЧ - ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ БАНК

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК