Төрийн банкны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж, баталгаажуулах зөвлөх үйлчилгээ

2023-04-14


1. Төрийн банк нь “Төрийн банкны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж, баталгаажуулах зөвлөх үйлчилгээ”-г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Төрийн банк ХК-ийн 2023 оны санхүүгийн тайлан болон нягтлан бодох бүртгэлийн бодлого, тайлбар, тодруулгыг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт, холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн зөв гаргасан эсэх талаар аудитын дүгнэлт, санал зөвлөмж гаргуулах хөндлөнгийн аудит хийлгэх болно.

  • Ажлын хамрах хүрээ:

Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх хуулийн этгээд нь гэрээний хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: 

    1. Төрийн банк ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон хувьцаат компанийн санхүүгийн байдлын тайлан, тухайн өдрөөр дуусгавар болсон жилийн ашиг алдагдал болон бусад дэлгэрэнгүй орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нягтлан бодох бүртгэлийн бодлого, тайлбар, тодруулгыг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын дагуу үнэн зөв гаргасан эсэх талаар аудитын дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх;
    2. Нээлттэй хувьцаат компанийн хувьд дагаж мөрдөх Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт болон шинээр мөрдөж эхлэх стандартын өөрчлөлт, нөлөөллийн талаар банканд холбогдох танилцуулга, зөвлөмж мэдээлэл өгөх;
    3. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-189 тоот тушаалаар батлагдсан Банкны мэдээллийн технологийн шалгуур үзүүлэлтийн журмын 7.2-т заасан үүргийг хангаж, уг журмын 5-р бүлгийн хүрээнд шалгаж, зөвлөмж өгөх;

- Хөндлөнгийн аудит хийх баг нь санхүүтэй холбоотой мэдээллийн системд Банкны мэдээллийн технологийн шалгуур үзүүлэлтийн журмын 5-р бүлэгт заасан мэдээллийн технологийн тусгайлсан хяналт, удирдлагын аудитыг хийх, СОВІТ тогтолцоонд суурилсан мэдээллийн технологийн тусгайлсан хяналт, удирдлагын үр дүнгийн талаар дүгнэлт бүхий тайлан гаргах бөгөөд тус тайланг санхүүгийн тайлантай хамт Монголбанкны Хяналт шалгалтын газарт хүргүүлнэ.

4. Санхүүгийн тайлагналтай холбоотой дотоод хяналтыг үнэлэх, хяналтын эрсдэлийг тодорхойлж үнэлэх, материаллаг сул тал оршин байгаа эсэхийг тодорхойлох;

5. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-151 тоот тушаалаар батлагдсан "Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам"-ын 7.2-т заасан үүргийг хангаж ажиллах;

6.   Төрийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх Аудитын хороо болон банкны удирдлагад аудитын ажлын үр дүнгийн талаар танилцуулга хийх;

7. Төрийн банк ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн талаар танилцуулга хийх; 

Дээр дурдсан хамрах хүрээний дагуу ажлын төлөвлөгөө гарган Захиалагч талд танилцуулан, зөвшилцөж баталгаажуулсны  үндсэн дээр ажил үйлчилгээг явуулна. Зөвлөх үйлчилгээний баг нь захиалагчтай тогтмол харилцаж, бүх талын мэдээллээр ханган ажиллана.

  • Хугацаа: 
    1. Захиалагч болон хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээнд заасан хугацаанд Төрийн банкны 2023 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх зөвлөх үйлчилгээний ажил эхэлж, тухайн ажлын тайлан, дүгнэлт, санал зөвлөмжийг Захиалагчид хүлээлгэн өгснөөр дуусгавар болно.
    2. Хөндлөнгийн аудитын зөвлөх үйлчилгээний ажлын тайлан, дүгнэлт, санал зөвлөмжийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор эцэслэн ирүүлнэ.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

1) Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ.

2) Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан байх шаардлагатай бөгөөд хангасан болохыг баталсан албан бичиг ирүүлнэ.

3) Татварын тодорхойлолт ирүүлнэ.

4) Шүүхийн архивын байгууллагаас холбогдох дүрэм, журмын хүрээнд гаргасан тодорхойлолт ирүүлнэ.

5) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт ирүүлнэ.

6) Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт ирүүлнэ.

7) Аудитын үйл ажиллагаа эрхлэх “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-ний хуулбарыг ирүүлнэ. Тусгай зөвшөөрлийн хугацааны сунгалтыг хавсаргаж ирүүлнэ. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэр, лавлагаа, тодорхойлолт зэргийн аль нэгийг ирүүлж болно. 

8) Олон Улсад нэр хүнд бүхий аудитын хуулийн этгээд эсвэл түүний салбар, төлөөлөгч байх шаардлагатай бөгөөд нотлох баримт бичгийг ирүүлнэ.

9) Байгууллагын тухай танилцуулга ирүүлнэ.

10) 2021, 2022 онуудын аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт ирүүлнэ.

- 2021, 2022 он тус бүр гүйцэтгэсэн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн хэмжээнээс багагүй байх шаардлагатай.

- 2021, 2022 онуудад ашигтай ажилласан байх шаардлагатай.

11) Ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл ирүүлнэ.

12) Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээллийг ирүүлнэ.

13) Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох эсэх: Үгүй

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-ээр 2023 оны 04 дүгээр сарын 26 ны өдрийн 10:00 цагаас өмнө цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2 дугаар байр, 2 дугаар давхар, 202 тоот өрөө. Утас: 11-310103 /4155/

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК