Тендерт оролцогчдын анхааралд

2023-03-20


“Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем" /www.tender.gov.mn/-д техникийн гэмтэл гарч, 2023.03.16-ны өдрийн 13:00 цагаас хойш гэнэтийн засвар, үйлчилгээ хийгдэж байгаа тул түр хугацаанд ажиллах боломжгүй болсон байна. 

Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 10.2-д "Журмын 10.1-д зааснаар цахим систем ажиллах боломжгүй болсон тохиолдолд мэргэжлийн байгууллага энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэж, захиалагч тендерийн нээлтийг тодорхой хугацаагаар хойшлуулж, нийтэд энэ тухай цахим системээр дамжуулан, боломжгүй бол харилцаа холбооны бусад хэрэгслээр нэгэн зэрэг мэдэгдэнэ." гэж заасны дагуу Цахим систем хэвийн үйл ажиллагаанд шилжсэн даруйд засвар хийгдэж байх хугацаанд нээх байсан тендер шалгаруулалтуудын тендер хүлээн авах, нээх хугацаануудыг саатсан хугацаагаар сунгах, тендерийн хүчинтэй байх хугацаа дуусч буй тендер шалгаруулалтуудын хугацааг сунгах зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авахыг үүгээр мэдэгдэж байна. 

 

ХУДАЛДАН АВАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК