Даатгалын үйлчилгээ үзүүлэх

2023-03-13


Төрийн банк ХК  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: 

Багц 1. Тээврийн хэрэгслийн даатгал болон Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Багц 2. Барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн даатгал, Хариуцлагын даатгал болон Бэлэн мөнгөний даатгал

Багц 3. Техник, тоног төхөөрөмжийн даатгал, Ажилтны эрүүл мэнд, эм эмчилгээний даатгал

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш  30  ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Багц №1: 501,036  төгрөг; Багц №2: 881,646  төгрөг, Багц №3: 789,250 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 20 минутанд зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:  “Үгүй” 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 

Төрийн банкны төв 2-р байр, 2-р давхар, 202 тоот өрөө

Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэвдорж

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК