Төв аймаг-Угтаал тооцооны төвийн засварын ажил гүйцэтгэх

2023-03-10


Төрийн банк нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Төв аймаг-Угтаал тооцооны төвийн засварын ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

Тендерийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг тухайн өдрийн 11 цаг 10 минутанд зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2 дугаар байр, 2 дугаар давхар, 202 тоот өрөө, Утас: 976-310103 

 

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д гарсан мэдэгдэл:

"Худалдан авах ажиллагааны цахим систем" /www.tender.gov.mn/-д техникийн гэмтэл гарч, 2023.03.16-ны өдрийн 13:00 цагаас хойш гэнэтийн засвар, үйлчилгээ хийгдэж байгаа тул түр хугацаанд ажиллах боломжгүй байна. Хэвийн болсон даруйд мэдэгдэх болно. Мөн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 10.2-д "Журмын 10.1-д зааснаар цахим систем ажиллах боломжгүй болсон тохиолдолд мэргэжлийн байгууллага энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэж, захиалагч тендерийн нээлтийг тодорхой хугацаагаар хойшлуулж, нийтэд энэ тухай цахим системээр дамжуулан, боломжгүй бол харилцаа холбооны бусад хэрэгслээр нэгэн зэрэг мэдэгдэнэ." гэж заасны дагуу цахим систем хэвийн үйл ажиллагаанд шилжсэн даруйд засвар хийгдэж байх хугацаанд нээх байсан тендер шалгаруулалтуудын тендер хүлээн авах, нээх хугацаануудыг тодорхой хугацаагаар сунгах, тендерийн хүчинтэй байх хугацаа дуусч буй тендер шалгаруулалтуудын хугацааг сунгах зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авах болно.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд тендер хүлээн авах, нээх хугацаа доорх байдлаар хойшлогдсоныг мэдэгдэж байна. Үүнд: Тендерийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 10 минутанд зохион байгуулна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК