Мэдээллийн аюулгүй байдлын хяналтын /Logrhythm/ системийн лиценз нийлүүлэх

2023-03-10


Төрийн банк нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Мэдээллийн аюулгүй байдлын хяналтын /Logrhythm/ системийн лиценз нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 2,491,900 /Хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга есөн зуун/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

Тендерийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 10 минутанд зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2 дугаар байр, 2 дугаар давхар, 202 тоот өрөө, хангамж хариуцсан мэргэжилтэн. Утас: 11-310103 /дотуур дугаар: 4155/

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК