ТоС онцлох үйл явдлууд 2022

2022-12-30


 

Монголын Тогтвортой Санхүүгийн холбоо, Монголбанк, Олон улсын Санхүүгийн корпорацтай хамтран “ТоС-ийн хэрэгжилтийн үнэлгээ”-г 2016 оноос эхлэн жил бүр хийж ирсэн бөгөөд 2022 онд Төрийн банк нь өмнөх оны үр дүнгээ ахиулан “А” үнэлгээ авав.

 

Төрийн банк нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 91 дүгээр тогтоолоор “Байгаль орчин, Нийгэм, Засаглалын зарчим бодлого”-ыг шинэчлэн баталж, бизнесийн болон дотоод үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлаар баримтлах зарчмуудыг тодорхойлов.

 

Төрийн банк системийн нөлөө бүхий банкуудаас хувьцаагаа анхлан олон нийтэд санал болгож, татан төвлөрүүлсэн хөрөнгийн 50 хувийг Тогтвортой хөгжил болон нийгмийн дундаж давхаргад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөөд байна.

 

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүнийг 2020 оноос нэвтрүүлэн, зээлийн нөхцөлийг сайжруулж 10 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

 

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор  Юнион Пэй  карт гаргагч байгууллагын Travel Mate Asia хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой, аяллын “Save green” кредит картыг энэ онд зах зээлд нэвтрүүлэв.

 

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаар болон орчны бохирдлыг бууруулах зорилготой амины орон сууцны зээлийн хувьд эрчим хүчний хэмнэлтийн хувь өндөр байх тусам зээлийн хүүг шатлан бууруулахаар тогтоолоо.

 

Гэр хороололд гал түлэхгүй, утаагүй, урсгал зардалгүй, дулаахан тухтай амьдрах боломж байна гэдэг ойлголт, мэдлэг мэдээллийг илүү сонирхолтой шинэлэг хэлбэрээр хүмүүст хүргэх, үүнээс Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийн үр дүн, танилцуулга, хэрхэн санхүүгийн хөшүүргийг ашиглан бууруулж болох талаар мэдээлэл өгөх зорилготой “Дулаанаа хадгалах моод” нэвтрүүлгийг гаргаж 1.2 сая үзэгчид хүргэв.

 

Төрийн банк нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, тус санд  гүйлгээний шимтгэлийн орлогын тодорхой хувийг буюу 200 гаруй сая төгрөгийг хуримтлуулсан.

 

Байгальд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах байгаль орчноо хамгаалах үйлсэд байгууллага, олон нийтийг уриалан “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг гурав дахь жилдээ хэрэгжүүлсэн. Монгол Улсын  21 аймаг, 315 сум, Улаанбаатар хотын Туул гол, Сэлбийн голын сав газар, орон нутагт тухайн аймаг, сумын гол горхи, ундны усны сав газар зэрэг нийт 6000 орчим га газрыг цэвэрлэж 735 тонн, ойролцоогоор 400 орчим автомашин хог хаягдлыг цуглуулсан.     

 

 

 

 

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК