“ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2023-02-03


“ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

“Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. “Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигч, иргэн байх;
  2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран банкны энгийн хувьцааны 5 (тав)-аас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  3. Банктай сүүлийн 2 (хоёр) жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоогүй байх;
  4. Банк, санхүүгийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк болон бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан, ажилтан эсхүл түүний холбогдох этгээд бус байх;
  5. Бусад банкны хувьцаа эзэмшигч бус байх;
  6. Банк, санхүү, эрх зүй, эдийн засаг, бизнесийн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 5 (тав)-аас доошгүй жил ажилласан мэдлэг, туршлагатай байх;
  7. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өр, төлбөргүй байх;
  8. Гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх.

 

Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:

  1. Улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
  2. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх;
  3. Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай бол давуу тал болно.

 

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт;
  2. Анкет (Анкетыг бүрэн бөглөх, 3*4 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх); /Анкет татаж авах бол энд дарна уу.
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  6. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
  7. Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материалууд; 
  8. Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөртэй эсэх талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
  9. Эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээж байсан эсэх тодорхойлолт, лавлагаа;
  10. Мэргэжлээрээ болон банк, санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан ажлын туршлагатайг нотлох баримт; 
  11. Хяналтын зөвлөлийн гишүүний ажил үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчилгүй эсэх талаарх баталгааг бичгээр ирүүлэх.

"Төрийн банк ХК"-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журамтай энд-ээс танилцана уу. 

 

Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвших этгээд нь гадаадын харьяалалтай иргэн бол дараах баримт бичгийг нэмэлтээр бүрдүүлнэ:

  1. Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өртэй эсэх; 
  2. Харьяалах улс, орны шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй болохыг нотлох баримт бичиг; 
  3. Харьяалах улс оронд аливаа ял шийтгэл хүлээгээгүй болохыг нотлох баримт бичиг; 
  4. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгэл авч байгаагүйг нотлох баримт бичиг.

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах газар, хугацаа:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг хүртэл, Төрийн банкны Төв байрны /Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1/ 1-р давхарт ресейпшн дээр хүлээн авна. 

 

Анхаарах зүйлс:

  1. Материалыг дугтуйнд хийж, битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
  7. Нэмэлт мэдээллийг Төрийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороотой 75071881 дугаарын утсаар холбогдон авна уу.

 

“ТӨРИЙН БАНК” ХК

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК