Үнэлгээний хорооны хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах тухай

2023-01-06


Төрийн банкнаас 2023 онд өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасны дагуу хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг урьж байна.

Хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод материалаа бүрдүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 13ы дотор  ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

-Төрийн худалдан авах ажиллагааны мэдээллийн санд бүртгэлтэй байх

-Цахим үнэмлэхний хуулбар,

-Хамтран ажиллах тухай харъяалагдах ТББ, мэргэжлийн холбооны  албан хүсэлт

- Харъяалагдах ТББ, мэргэжлийн холбооны танилцуулга

- Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтаны гэрчилгээ (А3сертификат)-ний хуулбар 

- Үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан хугацааны цалин, урамшууллыг харъяалагдах ТББ, мэргэжлийн холбооны дансаар хүлээн авахыг зөвшөөрсөн албан бичиг 

Холбоо барих утас: 99135932

Цахим хаяг: purevdorj.ga@statebank.mn

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК