ТӨРИЙН БАНКНААС САНХҮҮЖҮҮЛСЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

2022-04-28


Төрийн банк нь Тогтвортой санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон бизнесийн үйл ажиллагааг дэмжин байгальд ээлтэй сонголт хийх нь бидний бас нэг томоохон үүрэг юм. Тиймээс ч үйл ажиллагаандаа байгальд ээлтэй, тогтвортой шинж чанаруудыг шингээн уян хатан, тааламжтай нөхцөлөөр “Ногоон зээл” олгож байгаагаас гадна энэ төрлийн бусад олон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагчдадаа санал болгон ажилладаг. Энэхүү ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн эх үүсвэрээр болон бусад Яам, төслийн нэгжтэй хамтран хэрэгжүүлж байна.

Үүний нэг жишээ нь Төрийн банкны санхүүжилттэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны ногоон зээлийн бүтээгдэхүүн бөгөөд Хайбрид хаус ХХК-ийн барьж хэрэгжүүлсэн “Дэнжийн-1000”-д байршилтай гэр хорооллын бүсэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих төсөлд ТоС холбоо, Монголын банкны холбоо, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.  

Тус санхүүжилтийн хувьд урьдчилгаа 20.0 сая төгрөгийн татаасыг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс олгож, банк өөрийн эх үүсвэрийн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийг 180-240 сарын хугацаатай, жилийн 6-12 хувийн хүүтэй олголоо.

Тус төсөл нь нийслэлийн гэр хорооллын бүсэд буюу “Дэнжийн-1000”-д гурван айлын 2100 мкв газрыг чөлөөлж, долоон айлын жишиг хотхоныг ашиглалтад оруулсан бөгөөд  -40 хэм хүртэлх хүйтэнд халаагуур ашиглахгүй, гал түлэх шаардлагагүй бөгөөд нарны илчийг өөртөө шингээн халаах технологийн шийдлийг ашигласан учраас эрчим хүч хэмнэх давуу талтай.  Мөн гүний устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн, дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулахад эерэгээр нөлөөлж, өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК