МОДЫГ МОДА БОЛГОЁ УРИАН ДОР “АЖИЛТАН БҮР НЭГ МОД” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

2021-06-21


Төрийн банк нь орон даяар өрнөж буй мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгжийн 4000 гаруй ажилтнуудынхаа оролцоотойгоор “Нэг ажилтан, нэг мод” аяныг эхлүүлэн Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 5000 орчим модыг суулгасан байна.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж байгаа нь дэлхий нийтийн анхаарал хандуулах гол асуудлын нэг болсон. Монгол улсын хувьд дундаж агаарын хэм өөрчлөгдөн дулаарч, нийт нутаг дэвсгэрийн талбай цөлжилт, газрын доройтолд өртөн тэлж байгааг энэ чиглэлийн судлаач, мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Иймд мод тарих ажлыг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал бөгөөд уг ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Төрийн банкны хамт олон маань Модыг мода болгоё уриан дор Ажилтан бүр нэг мод” аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлэхээр болсон. Банкны ажилтнууд маань нэг жилд хоёр удаа буюу хавар, намрын мод тарилтаар тус бүр нэг мод тарихад 9 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд 100,000 мод тарих боломжтой юм хэмээн Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр онцолсон.

Төрийн банк нь байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэхийг санал нэгтэйгээр дэмжин“Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй Тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийн нэг зарчим болох Байгаль орчноо хамгаалан хөрс, ус, агаар, биологийн олон янз байдал, байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй шавхагдаж буй нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, тогтвортой ашиглах хандлагыг дэмжин ажиллаж байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК