Дохиолол хамгаалалт, суурилуулалт гүйцэтгэх

2021-09-06


Тендер шалгаруулалтын нэр: Дохиолол хамгаалалт, суурилуулалт гүйцэтгэх

Тендер шалгаруулалтын дугаар: ТБ/202108173

Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Дохиолол хамгаалалт, суурилуулалт гүйцэтгэх байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

  • 2019 болон 2020 он тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна. 
  • 2019 болон 2020 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/ 
  • 2019, 2020 он тус бүр санал болгож буй үнийн дүнгээс багагүй үнийн дүнтэй Дохиолол хамгаалалт, суурилуулалт гүйцэтгэсэн туршлагын мэдээллийг ирүүлнэ. /Гэрээ, акт, гэрээний үүргээ биелүүлсэн тухай захиалагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ/

Тендерийн баталгааны үнийн дүн: 1,879,200  /Нэг сая найман зуун далан есөн мянга хоёр зуун/  төгрөг байна.

 

Тендерийг 2021 оны 09-р сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн  10 цаг 20 минутад цахимаар нээнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж,

Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө

Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 83113132

 

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК