АТМ /орлого, зарлага/ нийлүүлэх,

2021-04-14


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос АТМ /орлого, зарлага/ нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

• Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг  /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/

• Борлуулалтын хэмжээ: 2019, 2020 он тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй  багагүй байх. 

• Сүүлийн хоёр  жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2020 он тус бүр  санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй  АТМ /орлого, зарлага/ нийлүүлсэн байна.

Тендерийн баталгааны үнийн дүн: 26,000,000 / наян дөрвөн сая / төгрөг байна. 

Тендерийг 2021 оны 05-р сарын 14-ний 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 20 минутад цахимаар нээнэ.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 

Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө

Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 91923132

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК