ТӨРИЙН БАНК ХНХЯ-ТАЙ ХАЛАМЖ ОЛГОЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ТАЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА.

2020-08-03


Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Эрсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын захирал Х.Лхагвасүрэн, Орон нутгийн салбарын удирдлагын хэлтсийн захирал Л.Амгалан нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон газрын дарга нартай Бичил бизнес эрхлэгчдэд олгох жижиг зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх талаар уулзалт хийлээ.

 

Нийт халамж үйлчилгээ авдаг иргэдийн 80 гаруй хувь нь Төрийн банкаар дамжуулан халамжийн үйлчилгээ авдаг. Энэ нь сард дунджаар 700-800 мянган иргэн Төрийн банкнаас халамжийн үйлчилгээ авдаг гэсэн үг юм. Үүнээс 45 орчим хувь нь халамжийн үйлчилгээгээ харилцах дансандаа холболт хийлгэсэн ч нийт халамж авагч иргэдийн 25 орчим хувь нь цахим картаар үйлчилгээ авч, үлдсэн 75 хувь банкны салбарт ирж үйлчлүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор халамж олголтыг цахимжуулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх тал дээр  хамтран ажиллах талаар ярилцлаа.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2020 Төрийн банк ХХК