АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:
Банкны салбар нэгжийн компьютер, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлд оношлогоо, засвар үйлчилгээг гүйцэтгэх, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх,
мэдээллийн технологийн үйлчилгээ, тусламжийг банкны бүх нэгжид үзүүлэх.
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
• Мэдээллийн технологи, программ хангамж, техникийн инженерээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
• Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
• Компьютерийн хэрэглээний програмуудын мэдлэгтэй;
• Харилцааны соёлтой байх;
• Нягт нямбай, хариуцлагатай;
• Багаар ажиллах чадвартай;
• Ажлын ачаалал дааж ажиллах чадвартай;
Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2020 оны 03-р сарын 06-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж,
онлайн анкетаа ирүүлнэ үү.