Валют шалгагч, мөнгө тоологч нийлүүлэх

2020-02-21


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос Валют шалгагч, мөнгө тоологч нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
• Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх. 
• Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/.
• 2018, 2019 он тус бүрт валют шалгагч, мөнгө тоологч нийлүүлсэн гэрээний нийлбэр дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. Гэрээ, акт, гэрээний үүргээ биелүүлсэн тухай захиалагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ.
• Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2018, 2019 он
 
Тендерийн баталгааны үнийн дүн: 2,950,000 [хоёр сая есөн зуун тавин мянга]  Тендерийн баталгааны хугацаа: 2020 оны 5-р сарын 21-ний өдрийг дуустал байна.
 
Тендерийг 2019 оны 03-р сарын 23-ны 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 10 минутад цахимаар нээнэ.
 
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 
Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө
Хангамж хариуцсан мэргэжилтэн  Утас: 94006266

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК