АТМ, ПОС, Дугаар тараагчийн цаас нийлүүлэх

2020-01-30


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг АТМ, ПОС, дугаар тараагчийн цаас нийлүүлэгч байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• 2018, 2019 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/
• 2018 болон 2019 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй АТМ, ПОС, дугаар тараагчийн цаас нийлүүлсэн байна.
• 2018, 2019 онуудын тус бүрийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
 
Тендерийн баталгааны үнийн дүн: 2,900,000 /Хоёр сая есөн зуун мянга/ төгрөг байна. 
Тендерийг 2020 оны 03-р сарын 05-ны 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн  10 цаг 20 минутад цахимаар нээнэ.
 
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 
Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2-р давхар, 202 тоот
Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 99135932 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК