САНХҮҮГИЙН ХЭЛТЭСТ БИЗНЕСИЙН ШИНЖЭЭЧ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-11-14


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 
Банкны үйл ажиллагааны хүрээнд цугларсан мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргалтын процессийг хэрэгцээтэй судалгаа мэдээллээр хангах, тайлан мэдээнд дүн шинжилгээ хийж шинэчлэх, сайжруулах ажлыг хийх, мөн банкны салбарын ирээдүйн өөрчлөлт, хөгжлөөс улбаалсан нэвтрүүлэх шаардлагатай шинэ технологиудыг судалж ажиллах зорилготой. 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага
• Математик загварчлал эсвэл банкны санхүүгийн нэгж дээр 3 буюу түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай.
• Өгөгдлийн шинжилгээ хийхэд шаардлагатай софтвэйрүүд дээр ажиллах боломжтой..
• Их хэмжээний өгөгдөл дээр ажиллах учир эмх цэгцтэй, шинжилгээ хийх чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай ачаалал даах чадвартай байх,
• Харилцааны ур чадвар, асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт хийх, багаар ажиллах, эрх зүйн баримт бичиг боловсруулж, илтгэж тайлагнах ур чадвартай байх.
 
Тавигдах шаардлага:
• Программ хангамж, математик загварчлал, эдийн засгийн онол, банк санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Шинэ технологийн талаар бие даан судалгаа хийх чадвар өндөртэй
• Мэргэжлийн зохих түвшний англи хэлний мэдлэгтэй байх
• R, Python болон SQL дээр хөгжүүлэлт хийж модел боловсруулах чадвартай бол давуу тал болно
• Oracle business intelligence tools дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
• Банкны санхүү, тайлан тооцооны талаар туршлагатай бол давуу тал болно.
 
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны  11  дүгээр сарын 22-ний  өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
 
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
 
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК