МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭСТ “КОМПЬЮТЕР, ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР” СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2019-08-06


ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
Мэдээллийн технологи, компьютерийн үйлчилгээ, тусламжийг бүх салбар нэгжид түргэн шуурхай үзүүлэх, програмын шинэчлэлт хийх, шинээр програм хангамж нэвтрүүлэх, суулгах, хэрэглэгчийн програм хангамжийн тасалдалгүй хэвийн ажиллагааг хангаж, асуудлыг шийдвэрлэх.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Мэдээллийн технологийн инженерээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• MCTS, MCSA сертификаттай бол давуу тал болно;
• Мэргэжлийн чиглэлээр 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
• Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
• Харилцааны соёлтой байх;
• Нягт нямбай, хариуцлагатай;
• Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай;
• Асуудалд дүн шинжилгээ хийж, түргэн шуурхай шийдвэрлэх чавдартай;
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны 08 дугаар  сарын 09-ны өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
Бүрдүүлэх материал:
•Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
•Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
•Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Хаяг:   Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК