АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Банкны дата төв, дата төв дэх сервер тоног төхөөрөмж, программ, системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хариуцан хэрэгцээт судалгаа, сайжруулалт, шинэчлэлт, нэвтрүүлэлтийг хийх
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Системийн администраторын чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай
• Windows, Linux сервер үйлдлийн системийн талаар ахисан түвшиний мэдлэгтэй
• Virtualization, Cloud computing, сүлжээ, өгөгдлийн сангийн талаар зохих түвшний мэдлэгтэй
• Мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно
Туслах мэргэжлийн туршлага
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
• Баримт бичиг төлөвлөх, боловсруулах, ажлыг хурдан гүйцэтгэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх, тайлагнах чадвартай;
• Бизнесийн болон харилцааны ёс зүйн өндөр соёлтой, бүтээлч, санаачлагатай, үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай,
• Нягт нямбай, хариуцлагатай, цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
• Шаардлагатай нөхцөлд ажлын бус цагаар ажиллах боломжтой байх;
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол дор дурьдсан материалуудыг бүрдүүлэн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.
Анкет татах
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс