ДОТООД, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАРТ ХЯНАН ШАЛГАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-06-06


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Дотоод хяналт, шалгалтын газар ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,  мэдээлэл судалгаа, тайлан боловсруулах, онлайн сургалт, хиймэл оюун ухаан, статистикийн аргачлалыг ашиглаж дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт гаргах замаар банкны үйл ажиллагаа, дотоод хяналтыг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх.  
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
• Банк санхүү, компьютерийн ухаан, статистик, математик, эдийн засаг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Компьютерийн Веб програмчлал хийх / HDML, CSS, JAVA SCRIPT, Phyton/ чадвар эзэмшсэн, database өгөгдлийн сан хөгжүүлэлт, загварчлал, анализ, статистик тооцоолол, математик тооцоолол, санхүүгийн анализ, бизнесийн анализ, судалгаа шинжилгээ, онлайн сургалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
• Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй;
• Програмчлалын хэл, өгөгдлийн сан, математик статистикийн талаар өндөр мэдлэгтэй;
• Банк санхүүгийн системийн талаар зохих мэдлэгтэй; 
• Дүн шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах чадвартай;
НЭМЭЛТ ШААРДЛАГА: 
• Шуурхай, бүтээмжтэй ажиллах, ажлын ачаалал даах чадвартай; 
• Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай;
• Эерэг зөв хандлагатай, үнэнч шударга ханддаг, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг .
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны 06 дугаар сарын 10-ны  өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
 
Бүрдүүлэх материал:
 
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
 
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК