АТМ-ЫН ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2018-03-05


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: АТМ-ийн найдвартай ажиллагааг хангах, эвдрэл гэмтлийг шуурхай засварлан хэвийн ажиллагаанд оруулах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн хэрэгцээ шаардлагыг гарган захиалуулах, боломжит засвар үйлчилгээг хийж засвар авах эд ангийг засч сэлбэх, цэвэрлэгээ үйлчилгээ, оношлогоог тогтсон хугацаанд хийж  залгигдсан карт цуглуулах, шинэ АТМ-ын туршилт, инсталлын ажилд оролцох, програм хангамжийн хэвийн ажиллагааг хангах зорилготой.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:
• Компьютерийн техник хангамж, электроникийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
• АТМ-ын эвдрэл гэмтлийг оншлох, засварлах чадвартай;
• Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
• Харилцааны өндөр соёлтой;
• Багаар хамтран ажиллах чадвартай; 
• Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
• Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
• Ачаалал даах чадвартай;

Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах

Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар , Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК