ТӨРИЙН БАНКНЫ 2017 ОНЫ ШИЛДЭГ ТЕЛЛЕРҮҮД ТОДОРЛОО

2017-06-05


Төрийн банк нь харилцагчийн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор теллерүүдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдлэг, тэдгээрийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бататгах, багаар ажиллуулах, хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлэхээр жил бүр уламжлал болгон “ШИЛДЭГ ТЕЛЛЕР” уралдаан зохион байгуулдаг.

Энэхүү уралдаан нь 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил анх удаа системийн хэмжээнд буюу Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1000 теллерээс, шилдэг 114 теллер шалгарч ганцаарчилсан болон багаараа бүтэн нэг сарын турш эн тэнцүүхэн өрсөлдөн, 2017.05.27-ны өдөр “Найрамдал” цогцолборт шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.

Шилдэг теллерүүд гүйлгээний тоо, шинээр нээсэн данс, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдлэг, тэдгээрийг борлуулах, тайлбарлах, хүү шимтгэл тооцох чадваруудаараа өрсөлдөж, “Шилдгийн шилдэг теллер”-ээр Улаанбаатар хотын “Номин” тооцооны төвийн теллер Э.Алтансарнай, удаах байранд Ховд аймгийн Ховд салбарын Вип теллер З.Энхзаяа нар шалгарлаа.

Харин шилдэг багууд харилцагчтай харилцах харилцаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, програмын мэдлэг, багаар ажиллах ур чадвараараа өрсөлдөж, “Шилдэг баг”-аар Баянгол дүүргийн “Баянгол БЭСТ”,  удаах байранд Сүхбаатар дүүргийн “Гялалзуур тав” баг манлайлав.

Хөгжөөн дэмжигч хамт олны мэндчилгээний уралдаанд Чингэлтэй дүүрэг салбар, асуулт хариултын уралдаанд  Баянгол дүүргийн “3-р хороолол” тооцооны төвийн теллер Д.Очир-Эрдэнэ, “Бичил” тооцооны төвийн теллер Б.Жигмэд нар шалгарлаа.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК