1800-1881 en

Даатгалын зуучлалын үйлчилгээ

Төрийн банк нь нь Банкны тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2013.09.18-ны өдрийн 296 тоот тогтоолоор “ДААТГАЛЫН ЗУУЧЛАЛ”-ын  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч Даатгалын зуучлалын үйл ажиллагаагаа явуулж байна.

ТӨРИЙН БАНКААС ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ ДАВУУ ТАЛУУД:

  • Монгол орны өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар, нэгжээс өөрт хамгийн ойр байрлах Төрийн банкнаас даатгалын үйлчилгээ авах өргөн боломжтой.
  • БАНК-ДААТГАЛ-ын нэг цэгийн цогц үйлчилгээг нэг дороос авснаар харилцагчдынхаа цаг завыг хэмнэнэ.
  • Монгол Улсын даатгалын зах зээл дээр нэр хүндтэй даатгалын компаниудаас сонголтоо хийж даатгалын хамгийн таатай нөхцөлөөр даатгалын үйлчилгээ авах боломжтой.
  • Хамгийн бага хураамжийн дүн, Өндөр хамгаалалт авах боломж.
 

ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ГЭЖ ЮУ ВЭ?
“Даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу Даатгагч /даатгалын компани/ нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ.
Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгж байгууллага ирээдүйд учирч болох тодорхойгүй их хэмжээний алдагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хэлэлцээ хийн өнөөдөр тодорхой бага хэмжээний хураамж төлж гэрээ байгуулах, улмаар гэрээний хугацаанд хэлэлцэн тохирсон эрсдэл учирсан үед нөхөн төлбөрөөрхохирлыг барагдуулахүйл ажиллагаа юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:
Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна Тухайлбал:
• Амь нас, эрүүл мэнд
• Эд хөрөнгө
• Хариуцлага

ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ:
• Даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ.

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР: 
• Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд Даатгагчаас олгох мөнгөн хөрөнгө.

ДААТГАЛЫН ХУРААМЖ: 
• Даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө Даатгагчид төлөх төлбөрийг хэлнэ.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ: 
Даатгалын зүйлийг даатгуулах үнэ буюу даатгалын тохиолдол болсон үед олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээг хэлнэ. Хөрөнгийн даатгалын үнэлгээ нь тухайн даатгалын зүйлийг зах зээл дээрээс худалдан авах үнэ, засварлахад гарах зардлын хэмжээгээр тодорхойлогдоно.

ХАМТЫН АЖИЛЛАГАА:  
Бид Монгол Улсын даатгалын зах зээл дээр нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч даатгалын компаниудтай хамтран ажилладаг бөгөөд Эрхэм харилцагч та бүхэн доорх даатгалын компаниудын бүтээгдээхүүний нөхцөлөөс  сонголтоо хийж  даатгалын  үйлчилгээ авах боломжийг олгож байна. Үүнд:

Төрийн байгууллагууд 
      • Санхүүгийн зохицуулах хороо www.frc.mn

Урт хугацааны даатгалын компани
     • “Нэйшнл лайф даатгал” ХХК www.nlic.mn

Мэргэжлийн холбоод
     • “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ www.ami.mn
     •  Монголын даатгалын зуучлагчдын холбоо www.miba.mn 
     • Монголын банкуудын холбоо www.mba.mn 
     • Монголын даатгагчдын холбоо www.mia.mn

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube