Захиалгат шилжүүлэг

Захиалгат шилжүүлгийн үйлчилгээ нь тогтоосон хугацаанд (сард нэг удаа, 14 хоногт 1 удаа гэсэн сонголтоор), тогтмол дүнгээр харилцагчийн сонгосон данснаас гэрээнд заасан данс руу автоматаар шилжүүлэх үйлчилгээ юм.

Үйлчилгээний давуу тал:

  • Банкны салбар, тооцооны төвүүд рүү явж үнэт цагаа үрэх шаардлагагүй
  • Цаг хугацаа орон зайн хязгаарлалтгүй
  • Бэлэн мөнгөтэй холбоотой аливаа эрсдэлээс найдвартай хамгаалагдана
  • Интернэтээр дамжуулан дансны хуулгаа авч болно
  • Мессежээр төлбөрийн тухай мэдээлэл хүлээн авах боломжтой
  • Тогтсон хугацаанд, тогтмол дүнтэй төлбөрийг хугацаа алдалгүй төлж байх
  • Хуримтлалаа тогтмол нэмэгдүүлэх.

Дараах төрлүүдтэй байна. Үүнд:

  • Хуримтлалын шилжүүлэг. Шинээр хадгаламжийн данс нээж түүн рүү өөрийн тогтоосон хэмжээний мөнгө шилжүүлэх.
  • Тодорхой хугацаанд тогтмол дүнтэй хийх төлбөрүүд. Тухайлбал, интернэт, кабель зэрэг тогтмол дүнтэй төлбөрүүд.
  • Бусад төлбөрийн шилжүүлэг. Сар бүр, эсвэл 7 хоног бүр тогтоосон данс руу тогтмол дүнтэй шилжүүлгийг байнга хийдэг харилцагчдын хувьд Таны хүсэлтээр уг гүйлгээг хийх.

Санамж:

Хугацаатай хадгаламжийн дансны хувьд захиалгат шилжүүлэг хийх дансаар холбохгүй.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК