СИМ-Д СУУЛГАСАН ЦЭС СУВАГ

Харилцагч та өөрийн гар утсаа ашиглан Гялсбанкны гар утасны сим-д суулгасан цэс сувгаар дамжуулан дансны үлдэгдэл шалгах, данс хооронд гүйлгээ хийх, төлбөр тооцоо гүйцэтгэх, гүйлгээний хуулга авах, валютын ханшийн мэдээлэл авах, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл авах боломжтой.

Онцлог, давуу тал:

Заавал интернэт холболт, комьпютер шаардлагагүй бөгөөд гар утсан дээр суусан Төрийн банкны цэсийг ашиглан орон сууцны төлбөрөө төлнө.

Сим-д суулгасан цэс сувгийн хэрэглэгчид 16 оронтой хэрэглэгчийн кодоо ашиглан хэдэн ч орон сууцны төлбөрийг лавлах, төлөх боломжтой. Мөн 3 хүртэл орон сууцны хэрэглээний төлбөрийг өөрийн хүссэн 1-4 оронтой тоогоор хялбаршуулан кодлох боломжтой.

Гар утасны сим-д суулгасан цэс сувгийг ашиглахын тулд дараах үүрэн телефоны операторын хэрэглэгч байна.

 

 

 

 Гар утасны сим-д суулгасан цэс сувгийг ашигласнаар:

  • Бүх төрлийн дансны үлдэгдэл шалгах;
  • Гүйлгээний хуулга харах;
  • Банк дотор шилжүүлэг хийх;
  • Банк хооронд шилжүүлэг хийх ;
  • Цахим төгрөг (АТМ-ээс картгүйгээр бэлэн мөнгө авах) үйлчилгээний гуйвуулгын код авах;
  • Орон сууцны төлбөр төлөх, лавлах;
  • Валютын ханш харах;
  • Юнител, Жи-Мобайлын ярианы төлбөр төлөх, нэгжийн карт худалдаж авах боломжтой.

USSD технологид суурилсан Мобайл банк 2.0 үйлчилгээгээр Гялбанканд бүртгэлтэй Мобиком болон Скайтел үүрэн холбооны дугаартай харилцагчид Төрийн банкны тусгай дугаар *1881# дугаарт залган дансаа хянах, гүйлгээ хийх банкны бусад үйлчилгээг авах боломжтой.

Ашиглах заавар: Та Гялс банк үйлчилгээг ашиглах зааврыг энд-ээс авна уу.

(Жич: Үүрэн телефоны операторын тарифын дагуу гар утасны хөдөлгөөнт интернэтийн төлбөр болон мессежний үнэ гар утасны нэгжээс суутгагдах буюу утасны төлбөрт нэмэгдэнэ)

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК