Иргэдийн хугацаагүй хадгаламж

Хугацаагүй хадгаламж гэж иргэд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө банканд хадгалуулж, хүүний орлого олох зорилгоор тодорхой хугацаа заалгүйгээр гэрээ байгуулсан мөнгөн хадгаламжийг хэлнэ.

Хадгаламжийн онцлогууд:

  • Хугацаагүй хадгаламжийн дансанд хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой.
  • Хугацаагүй хадгаламжийн гэрээг цуцалсан тохиолдолд тухайн жилийн байршсан хоногоор тооцож хүүг төлнө.
  • "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдсан тул бүх төрлийн хугацаагүй хадгаламжийн дансанд хүү тооцохгүй болно.
  •  "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн билээ.
  • Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт “Хадгаламжийн дансыг харилцах дансны зориулалтаар ашиглахгүй бөгөөд аливаа төлбөрийн хэрэгсэлтэй холбож үйлчилгээ үзүүлэхийг хориглоно” гэж заасны дагуу Төрийн банк нь хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс бүх төрлийн хугацаагүй хадгаламжийн дансанд  шинээр карт захиалах болон хаяж, гээсэн тохиолдолд картыг нөхөн олгохгүйг үүгээр мэдэгдэж байна.
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК