Орон сууцны ипотекийн зээл шинээр авах, харилцагч нь дараах шаардлагыг хангасан байна.
- Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрхзүйн бүрэн чадамжтай байх,
- Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх,
- Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамруулах журам”, “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх,
- Зээлийн хугацаанд амь насны даатгалд хамрагдсан байх,
- 12 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай байх ба одоогийн ажилдаа 12 сараас бага хугацаагаар ажиллаж байгаа бол өмнөх ажил эрхлэлтийн талаарх мэдээллийг давхар авсан байх,
- Зээлийн урьдчилгаа төлбөрийг Төрийн банкны дансанд байршуулсан байх эсвэл банкны эскроу дансанд байршуулах,
- Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
- Төрийн банкны зээлийн журамд заасан шаардлагууд
- Үндсэн зээлдэгч нь Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх ба тус заалт нь хамтран зээлдэгчид хамаарахгүй.