Комплаенс

“Төрийн банк” ХХК  нь банкны  үйл  ажиллагаа  эрхлэх  тусгай  зөвшөөрөл  бүхий бизнесийн  байгууллага болохын  хувьд дотоод, гадаад  харилцаа,  хамтын  ажиллагаа,  үйл  ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх  зорилгоор  олон  улсын банкны  системд  баримталж буй  чиг хандлагыг  судлан банкны  бүхий л  хүрээг  хамрах “комплаенс”-ийн хяналтыг  хэрэгжүүлэх арга  хэмжээг  авч ажилладаг.     

  Дээрх зорилгын  хүрээнд комплаенсийн асуудал  хариуцсан нэгжээс санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, шинэ технологиор тэргүүлэгч, хамгийн сайн харилцаатай, эрсдэлгүй байж, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, үнэ цэнэ бүхий үндэсний тэргүүлэгч банк байх зорилгоо  биелүүлэхийг эрхэмд  үзэж  Олон  улсын банкны  хяналтын “Базелийн хороо”-ны зарчим, ФАТФ-ын 40 зөвлөмж зэргийг  үндэслэн  Төрийн банкны  хэмжээнд  комплаенсийн  чиглэлээр баримтлах  бодлогыг    тодорхойлон  мөрдөн  ажиллаж байна.   

2. Монгол Улс НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар наймаалахын эсрэг конвенц /1988/, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенц /2000/ Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх конвенц /1999/-д тус тус  нэгдсэнээр  олон  улсад  мөнгө  угаах,  терроризмыг  санхүүжүүлэхтэй  тэмцэх  үүрэг  хүлээсэн.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ (Financial Action Task Force) нь 1989 онд  байгуулагдаж, олон улсын санхүүгийн тогтолцооны бүрэн бүтэн, аюулгүй байдалд заналхийлэх мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад аюултай тэмцэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн, зохицуулалтын болон үйл ажиллагааны арга хэмжээний үр дүнтэй хэрэгжилтийг хангах зорилгоор стандарт тогтоох чиг үүрэг бүхий засгийн газар хоорондын байгууллага юм.

Манай улс энэхүү байгууллагын бүсийн байгууллага болох Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэн орж, тус байгууллагаас санхүүгийн салбарыг ашиглан хууль  бус  орлогын мөнгийг угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл  ажиллагааг  зохион  байгуулан  ажиллаж  байна.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК